Full stall of paragliding wing

SIV СУРГАЛТ

SIV сургалт нь танд өөрийн далавчаа илүү мэдрэх, агаарын чичиргээтэй урсгал болон бусад шалтгаанаас үүдэлтэй далавчны хагас болон бүтэн нуралтын үед далавчаа мэргэжлийн түвшинд удирдах бусад зайлшгүй тохиолдолд хийдэг жолоодлогуудыг сурахад тусалдгаараа чухал юм. Дээрх сургалтанд хамрагдсанаараа нисэгч өөртөө итгэлтэй болж далавчаа сайн мэдэрсэний үндсэн дээр цаг уурын ямарч нөхцөлд жолоодлогыг айдасгүйгээр зөв хийж, үүсч болох эрсдлүүдээс өөрийгөө болон бусдын аюулгүй байдалд аюул учруулахгүй нисч сурахад туслана. Манай улсаас нисэгч П. Болд, А. Батдаваа, Д. Оюумаа нар 2019. 04сарын 10-14 хооронд Турк улсын Фетия, Өлүдениз далайн эрэг, параглайдингийн диваажин гэгддэг параглайдингийн спорт өндөр хөгжсөн газар очиж www.reaction.com.tr ны багш, зааварлагч нисэгч ноён Yiğit Yildirim -ээс маш их зүйл сурч авлаа. Цаашид параглайдингаар хичээллэж байгаа манай нисэгчид уг сургалтанд хамрагдаарай гэж зөвлөх байна. Термалын нислэг болон кросс кантри хийж эхлэхээс өмнө энэ сургалтанд хамрагдаж байж дараагийн шатны нислэг үйлдэх нь чухал юм. Дэлгэрэнгүй мэдээлэл болон зөвлөгөө авахын хүсвэл П. Болдтой info@paragliding.mn болон 88012123 утасаар холбогдож аваарай.

  • Нисэгч: Пүрэвдэлгэрийн Болд
  • Далавч: Gin Gliders Bonanza2 EN C
  • Зааварлагч: Yiğit Yildirim
Full stall of paragliding wing

National Paragliding Team to represent Mongolia in Turkey

Монгол улсын параглайдингийн баг энэ сарын 18-21 өдрүүдэд Турк улсын Аланяд зохиогдох дэлхийн цомын тэмцээнд цэг онож буух төрөлд оролцохоор Турк улсруу хөөрлөө. Тамирчдын хувцасыг ивээн тэтгэсэн Олимпус спорт барааны сүлжээ дэлгүүрийн хамт олон болон нислэгийн билетэд хямдрал үзүүлсэн Тurkish Airlines хамт олонд баярлалаа.