Banner Image

Бидний тухай

“МОНГОЛ ПАРАГЛАЙДИНГ КЛУБ” ТББ

“МОНГОЛ ПАРАГЛАЙДИНГ КЛУБ” ТББ нь 2014 онд байгуулагдсан ба Монголдоо параглайдингийн спортыг хөгжилүүлэх үйлсэд томоохон амбицтай үлгэр дуурайлал үзүүлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй байгууллага юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд гадаад ,дотоодын 2000 орчим хүнийг тандем нислэгээр нисгэж, 29хүнийг параглайдингийн анхан шатны сургалтанд хамруулсанаас хот, улсын аварга төдийгүй Азийн наадам, тив дэлхийн аварга, цомын тэмцээнүүдэд цэгт онож буух болон кросс кантри буюу холын зайн уралдааний төрлүүдээр улсаа төлөөлөн амжилттай оролцсон шилдэг нисэгчид, шүүгчид манай клубээс төрөн гарч байгааг дуулгахад таатай байна.


Бидний үндсэн зорилго:

Параглайдингийн спортыг таниулах, сурталчлах, сургалт явуулах, улс болон тив дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах, шигшээ баг, тамирчдыг бэлдэх, олон улсын тэмцээн уралдаанд илгээх, чөлөөт нислэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, борлуулах параглайдингийн спортыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, мэргэжлийн сургалтын байгууллага болохоор зорилго шулуудан ажиллаж байна.