Banner Image

СУРГАЛТ

ХЭРХЭН НИСЭГЧ БОЛОХ БЭ?

Параглайдинг(paragliding) нь танд шүвүү мэт халин нисэх эрх чөлөөг олгодог экстрим адал явдалт агаарын спортуудын нэг юм. Анхан шатны түвшинд суралцахад маш энгийн, амархан харагдах боловч манай орны эрс тэс цаг уур, газар нутгийн хувьд өндөрлөгт орших онцлог нөхцөлд параглайдинг спортоор хичээллэхийн тулд нислэгийн цаг уур, нислэгийн төхөөрөмж, нислэгийн дүрэм, нислэгийн аюулгүй байдал гм маш олон талын мэдлэг ойлголтуудыг авсан байх шаардлагатай. Манай спортоор бие даан сурах боломжтой боловч мэдэхгүйгээсээ болж өөрийгөө болон бусдыг эрсдэлтэй экстрим байдалд оруулахгүйн тулд зааварлагч багш (Instructor) болон туршлагатай нисэгчээр (Expert pilot )заалгах, клубын болон нийгэмлэгийн гишүүнчлэлд нэгдэх нь хамгийн зөв сонголт юм. Манай клуб 2014 оноос хойш анхан шатны 9 удаагийн сургалтаар нийт 25нисэгчид заасан туршлагадаа тулгуурлан олон улсын агаарын спортын холбоо FAI -ийн Safepro, ParaPro болон APPI системийн дагуу доорх сургалтуудыг явуулж байна. Та доорх сургалтуудаас өөрт таарах түвшинг сонгон суралцаарай.

Level 1 (Pro 1) Анхан шатны сургалт -9

2019 оны 5 сарын 26 өдөр эхлэх Анхан шатны 40 цагийн сургалтыг гурван 7-21 хоногийн хугацаанд үргэлжлэнэ. Нислэгийн төхөөрөмж, спортын ерөнхий ойлголт, газар дээр далавч удирдах буюу газрын бэлтгэл, онол болон фрактикт суурилсан хөтөлбөрийн дагуу нам өндөр буюу 30-40м өндөр уулнаас сурагч гараагаар хөөрч аюулгүй газардах техникүүдийг заана. Амралтын өдрүүдээр 9-17 цагийн хооронд дадлага хичээл орх ба танхимын хичээлийг 7хоног бүрийн лхагва гарагт 18-20цагийн хооронд хичээллэнэ.

Бүртгэл 5сарын 25өдөр хаагдана. 88012123 утасаар болон info@paragliding.mn холбогдоорой.

Level 2 (Pro 2) Анхан дунд шатны сургалт-1

6 сарын 20 өдөр эхлэх ба нийт 5өдрийн түргэвчилсэн сургалт.
1. Онолын хичээл 8:30-10:00
2 Нислэгийн дадлага хичээл 10:30-15:30
Нислэгийн цаг уур, аеродинамик, нислэгийн дүрэм, агаарын замын дүрэм хурд нэмэх хасах, биеийн жин шилжүүлэх болон жолоодлого 180, 360 градус дотрох жолоодлого, soaring буюу халин нисэх хичээлүүдийг онол болон дадлага дээр суурилсан хичээлүүдийг үзэж, шалгалт өгөх гм.

Level 3 (P 3) Дунд шатны сургалт-1 Independent solo pilot

7 сарын 5-9 өдөр хүртэл 5 өдрүүдийн хооронд явагдна
Бид нислэгийн цаг уур болон нислэгийн өөр өөр нөхцөлд аюулгүй байдлын анализ, дүгнэлт хийж сурах, агаарын замын дүрэм, нислэгийн аюулгүй байдал, аврах шүхэр эвхэх, хэрхэн ашиглах дадлага, аеродинамик болон тандемаар зорчигч болон нисч термалын нислэгт суралцах, дундаас дээд түвшиний буюу ахисан түвшинд бэлтгэгдэж зааварлагчгүй ганцаараа бие даан нисч сурахад туслана.

Level 4 (P 4) Ахисан түвшиний нисэгчийн сургалт-1

Тун удахгүй….

ХC- Кросс Кантри буюу холын нислэг буюу термалын сургалт (GPS)-1

8 сарын 6-9 хооронд 4 өдөр үргэлжлэх ба ганцаарчилсан сургалт.

Тандем нисэгчийн сургалт-1 Non Commercial Tandem Pilot

Уг сургалтанд 3 жилээс дээш буюу жилд 60цагаас дээш нислэгийн цагтай, ганцаарчилсан нислэг идэвхитэй хийдэг дундаас дээш түвшиний нисэгчид, доод тал нь 10удаа тандем нислэг хийсэн байх. Танаас нислэгийн өндөр ур чадвар хариуцлага шаардах төдийгүй зорчигчид хэрхэн тайлбар өгөх, зорчигчтой нисэгийн гараа болон газардалтын аюулгүй байдлын техник, сэтгэл зүй, нисэгийн цаг уур, далавч хэрэгслийн байнгын шалгалт хяналт гм хичээлийг 14 хоногт багтааж заааж шалгалтанд тэнцсэн нисэгчид олон улсад хүчинтэй мэргэжлийн тандем нисэгчийн эрх олгоно. Сургалт 2019 оны 9сарын 6өдөр эхлэнэ. APPI -ийн мастер зааварлагч багш Францаас ирж заана.