TАНДЕМ Нислэг

Энгийн багц
1-3 хүн
70,000
төг

1 хүний үнэ

4-7 минутын нислэг

Багц 4+
4-7 хүн
65,000
төг

1 хүний үнэ

4-7 минутын нислэг

Багц 8+
8+ хүн
60,000
төг

1 хүний үнэ

4-6 минутын нислэг

KIDS Багц
8-16 нас
60,000
төг

1 хүний үнэ

Эцэг эхтэйгээ ирсэн тохиолдолд нисэх боломжтой


ТАНДЕМ НИСЛЭГ гэж юу бэ?

Tandem нислэг гэдэг үг 2 хүнд зориулсан, 2 хүний суудалтай гэсэн утгатай ба та 2 хүний зориулалтын далавч болон нислэгийн төхөөрөмжөөр мэргэжлийн нисэгчийн урд зорчигч болон сууж, шувуу мэт нисэх боломжыг олгодог. Тандем нислэгээр нисэхэд ямар ч туршлага хэрэггүй бөгөөд манайхаар үйлчлүүлж буй хүмүүсийн 99% нь анх удаагаа нисэж үзэхээр зорин ирдэг. Та яг одоо холбогдож тандем нислэг захиалаарай.

ЗАХИАЛГА БОЛОН ТӨЛБӨР

Ta нисэх өдөрөө урьдчилан төлөвлөж доод тал нь 3-7 өдрийн өмнө захиалга өгч цаг авч баталгаажуулсан байх ёстой.
1. Өөрт тохирсон багц сонгон манай захиалгын хуудсыг бүрэн гүйцэт бөглөнө.
2. Таны хүсэлтийн дагуу манайхаас тантай утасаар холбогдож нислэгийн тохиромжтой цаг өгнө. (Агаарын спорт цаг агаараас хамааралтай байдаг тул таны хүссэн өдөр нисэх боломжгүй цаг уур тохиож болохыг анхаар.
3. Нислэгийн төлбөрийн урьдчилгаа 50% төлбөрөө Худалдаа Хөгжлийн Банк 459002309 Болд дансанд шилжүүлсэнээр таны захиалга баталгаажих ба үлдэгдэл төлбөрөө нисэх өдөрөө төлөх боломжтой, гүйлгээний утга дээр нэр болон утасны дугаараа бичээрэй.

ХЯМДРАЛ

Найз нөхдөөрөө 4-7 хүний захиалга өгсөн тохиолдолд энгийн багцын үнээс 5000 төг хямдралтай ба 1 хүний 65,000 болно. Байгууллага, хамт олон 8аас дээш буюу олуулаа ирсэн тохиолдолд 1 хүний 60,000төг
Жич: *VIP багцын үнэ: 90,000төг ба хямдрах боломжгүй юм.

БИ ЯМАР ХУВЦАС ӨМСӨХ ЁСТОЙ ВЭ?

Тухай өдрийн цаг агаарт тохирсон, биед эвтэйхэн чөлөөт урт өмд, цамц, бээлий, спорт гутал өмсөх нь тохиромжтой. Богино өмд, цамц, өндөр өсгийтэй гутал өмсөхгүй байхыг анхаараарай.

ЖИНГИЙН ХЯЗГААР БОЛОН ХОРИГЛОХ ЗҮЙЛС?

Таны биеийн жин 20-110кг хооронд байх ёстой. Бие давхар(жирэмсэн) болон согтууруулах ундаа, сэтгэцэд хөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, тулгуур эрхтний ямар нэгэн бэртэлтэй хүн нисэхийг хориглоно.

НИСЛЭГ ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?

Энгийн багцын нислэг дунджаар 4-7 минут, VIP багцын нислэг 10-15минут нисдэг Уулруу машинтай гараад далавч хэрэгслээ бэлдээд аюулгүй ажиллагаа зааварчилгаа аваад нисээд газардах хүртэл дунджаар 30-45 минутын хугацаа ордог.

НИСЛЭГ ЗАХИАЛГА ЦУЦЛАГДАХ / ЭРС ТЭС ЦАГ УУР

Цаг агаарын өөрчлөлт, бороо, хүчтэй салхи, салхины чиг өөрчлөгдсөнөөс шалтгаалж таны захиалсан цаг (нислэг цуцлагдах) бол 1 өдрийн өмнө танд мессеж SMS илгээх ба таны захиалгыг дараагийн тохиромжтой өдөрт шилжүүлэх боломжтой эсвэл та захиалгаа цуцлахаар бол таны урьдчилгаа төлбөрийг нислэг цуцлагдсанаас хойш ажлын 2-3 өдрийн дотор таны дансанд шилжүүлнэ.

​​НИСЭХЭД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ УЛИРАЛ?

Манайх жилийн 4 улирал нислэг үйлддэг бөгөөд нислэгийн тохиромжтой улирал гэхээсээ илүүтэйгээр нислэгийн тохиромжтой Цаг- Уур (Condition) чухал байдаг.

НАСНЫ ХЯЗГААР БАЙДАГ УУ?

Тандем нислэгээр нисэхэд насны хязгаар байхгүй бөгөөд 18аас доош насны хүүхэд зөвхөн эцэг эхийн хамт ирсэн тохиолдолд нисэх боложтой.

ПАРАГЛАЙДИНГ АЮУЛТАЙ ЮУ?

Олон улсын статистик тоогоор параглайдингийн спорт нь машин барих юмуу морь унахаас аюул багатай байдаг. Манай нисэгчид олон жилийн туршлагатай ба нислэгийн төхөөрөмжүүд маань аюулгүй байдлыг бүрэн хангасан, байнга шалгаж шинэчилж байдаг төдийгүй нислэгийн хамгийн тохиромжтой цаг уурыг сонгож, аюулгүй нислэг үйлдэх нь бидний эрхэм зорилго.

КАМЕР АВЧРАХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?

Яагаад болохгүй гэж, та өөрийн Gopro болон камераа авчирч зураг авч болох ба таны нисэгч GoPro камераар нислэгийн бичлэг хийж нислэгийн дараа данд өгөх боложтой.

ЗАХИАЛГА ЦУЦЛАЛТ БОЛОН ТӨЛБӨРИЙН БУЦААЛТЫН ЖУРАМ

Цаг агаараас шалтгаалж таны захиалга цуцлагдвал танруу мессэжээр мэдэгдэх бөгөөд ажлын 2-3 өдрийн дотор таны урьдчилгаа төлбөрийг буцааж таны дансруу шилжүүлнэ эсвэл дараагийн тохиромжтой өдрийг танд санал болгоно. Та нислэгийн захиалсан цагаа цуцлахыг хүвэл нислэг болох өдрөөс доод талдаа 1 өдөр буюу 24 цагийн өмнө мэдэгдсэн байх ёстой. 24 цагаас дотогш хугацаанд захиалгыг цуцлах болон хойшлуулах боломжгүй ба нислэгийн цагтаа ирээгүй тохиолдлуудад урьдчилгаа 50% төлбөр буцаан олгогдохгүйг анхаар!!!

ЦАГ АГААР ЧУХАЛ УУ?

Тиймээ, параглайдинг болон чөлөөт нислэг нь цаг агаараас маш их хамааралтай юм.
Бид нислэгийн аюулгүй ажиллагааг өндөрт авч үздэг ба цаг агаарын тохиромжтой нөхцөлд нислэг үйлддэг бөгөөд цаг агаараас шалтгаалж таны нислэгийн цаг цуцлагдахаар бол бухимдах хэрэггүй юм, учир нь таны аюулгүй бидний эрхэм зорилго юм.